ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ АМЬТАН МАЗААЛАЙ БААВГАЙ
Монгол орны онгон дагшин байгаль, өвөрмөц экосистемийн үнэт баялаг болсон мазаалай баавгай нь зөвхөн монголчуудын бахархал төдийгүй дэлхий дахинд хосгүй нандин өвөөр үнэлэгддэг. Нэн ховор энэ амьтныг хамгаалах үйл ажиллагаа ганцхан нэг зүйлийг хамгаалах төдий бус, цаашлаад Монгол орны биологийн олон янз байдлыг хадгалах, байгалийн тэнцвэрт тогтолцоог хамгаалан хойч үедээ өвлүүлэх өргөн утга агуулгатай билээ.
Энэхүү багшийн гарын авлагаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулагдсан бөгөөд мазаалай баавгайн биологийн онцлог, амьдралын хэв маяг, экосистемийн ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр таниулна. Ингэснээр сурагчид зөвхөн нэгэн ховор амьтны талаар мэдлэгтэй болохоос гадна байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ухамсар, уур амьсгалын өөрчлөлт болон экологийн тэнцвэрийн талаарх суурь ойлголтыг төлөвшүүлэх боломжтой.
Уг гарын авлага нь хүүхэд багачуудын мэдлэгийг тэлж, эх орныхоо байгаль орчин, үнэт амьтдыг хамгаалах үйлсэд идэвхтэй оролцох сэдэл, урам зоригийг төрүүлнэ хэмээн бид итгэж байна.
Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам
БАГШИЙН ГАРЫН АВЛАГА
1. 10-12 анги энд дарж гарын авлагатай танилцана уу.
2. 8-9 анги энд дарж гарын авлагатай танилцана уу.